engf4lag    mongolianflag

                                                                                                                                                                 

“ШИНЭ ҮЕ - МАНЛАЙЛАЛ”СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Бүртгүүлэх линк

http://www.smartsurvey.co.uk/s/HMUW4/ 

Сургалтын зорилго:

Залуучуудын хөгжлийн асуудал нь улс орны маргаашийн ирээдүйн тухай асуудал юм. Залуучуудыг нийгэм, соёлын харилцаанд бэлтгэх, өөрийгөө хөгжүүлэх болон манлайллын ур чадварт сургах нь өнөөдөр ч чухал ач холбогдолтой хэвээр байна. 

Түүний зэрэгцээ залуучууд өөрсдөө улс орны хөгжлийн тулгамдсан асуудлууд, төрийн шинэчлэл болон иргэний улс төрийн оролцооны талаарх мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхээр байнгийн эрэл хайгуул хийж байгаа нь тэдний сургалтын хэрэгцээг тодорхойлж байна.  

Залуучуудад нийгэм, улс төр, эдийн засгийн орчин үеийн асуудлаар ахисан түвшний мэдлэг олгож, оролцоо болон манлайллын ур чадварт сургах замаар залуучуудын хөгжлийг дэмжихэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Сургалтын арга зүй:

Энэхүү сургалтын хөтөлбөрийг НҮБ-ийн ЖТБС-аас Монгол улсад хэрэгжүүлсэн “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал” хөтөлбөрийн хүрээнд боловсруулж, туршиж, баталгаажуулсан.

Уламжлалт сургалтын аргаас илүүтэй, хамтран суралцах, хийнгээ суралцах зарчмыг баримталж, идэвхитэй сургалтын аргуудыг хэрэглэснээр сургалтын үр дүн, өгөөжийг нэмэгдүүлнэ.

  • Мэдээлэл солилцох, хэлэлцүүлэг, мэтгэлцээн
  • Өөрийн үнэлгээний тест, судалгаа
  • Багаар ажиллах, асуудал шинжлэх, тохиолдол судлах, дүрд тоглох,
  • Төсөл боловсруулж, хэрэгжүүлэх,

Сургалтын давуу тал:

  • Зорилтот бүлэгт чиглэсэн агуулга
  • Хамтран суралцах сонирхолтой арга зүй
  • Нийгэм, улс төр, эрх зүй, эдийн засгийн салбарын мэргэшсэн судлаач, багш нар

 

Боломж:

  • Нийгэм, эдийн засгийн  орчин үеийн асуудлуудаар мэдлэгийн хүрээгээ нэмэгдүүлэх
  • Өөрийгөө хөгжүүлэх болон манлайллын ур чадваруудад суралцах
  • Карьер хөгжлөө зөв төлөвлөх
  • Үеийн залуусаасаа суралцах, хамтран хөгжих
  • Шинэ санаа олох, төсөл  хөтөлбөр санаачилан хэрэгжүүлэх боломжтой болно.

Хичээлийн сэдвүүд:

Хичээлийн нэр Нийт цаг

Багш нар

  Хувь хүний хөгжил ба манлайлал  8 цаг
  • Карьер хөгжлийн хүрээлэнгийн судлаачид
  • Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн сургагч багш нар
  • ШУТИС, МУБИС, Удирдлагын академийн багш нар
  Ардчиллын үнэт зүйл ба залуучуудын улс төрийн оролцоо 6 цаг
  Иргэн төрийн харилцаа ба захиргааны шинэчлэл 6 цаг
  Эдийн засгийн глобальчлал  6 цаг
  Үндсэн хуулийн эрх зүйн асуудлууд  6 цаг
Нийт 32 цаг

Зочин профессорын лекц

/Сургалтанд оролцогсдын сонирхсон сэдвээр 2 удаа Бямба гаригт зохион байгуулна/

2 удаа
Сургалтын явцад Бямба гаригт залуучууд хичээлээр үзсэн сэдвүүдээр илтгэл бэлтгэж, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулна. 2 удаа

Сургалтын зохион байгуулалт, хэлбэр:

  • Сургалтыг 4 долоо хоногт багтааж зохион байгуулна. 
  • Долоо хоногийн Мягмар, Пүрэв, Баасан гаригт 18-21 цаг хүртэл өдөр бүр 4 цаг/академик цаг/ хичээлж, 7 хоногтоо 12 цагийн хичээл судална.
  • Сургалтын  ТӨЛБӨР -  360.000 төгрөг байна. Төгсөгчдөд сертификат  олгоно.

Сургалтанд хамрагдаж сертификат авсан залуучуудын хүсэлтээр  доорхи сэдвүүдээр үргэлжлүүлэн сургалт  зохион байгуулах боломжтой.

БУСАД СЭДВҮҮД
  Ардчилал судлалын үндсэн асуудлууд  
  Нутгийн өөрөө удирдах ёс, хурлын төлөөлөгчдийн төлөөллийн манлайллыг дээшлүүлэх нь  
  Стратегийн менежмент  
  Эрсдэлийн удирдлага  
  Инноваци ба инновацийн удирдлага  
  Олон улсын харилцаа, гоеполитикийн асуудал  
  Эдийн Засгийн глобальчлал, тулгамдсан асуудал  
  Нийгмийн салбарын удирдлага, шинэчлэл  
  Төрийн санхүү  
  Сошиал медиа харилцаа ба сүлжих чадвар  
  Жендер судлал ба жендерийн хандлага  
  Нийт    
       

ЛИБЕРАЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОЮУНЫ САН

КАРЬЕР ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН

Related Post